Солонгос хэлний эсээ бичлэгийн улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ
  • By iuuadmin
  • 2025-12-06
  • No Comments

Солонгос хэлний эсээ бичлэгийн улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой–н хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын салбараас уламжлал болгон зохион байгуулдаг “Солонгос хэлний эсээ бичлэг”-ийн улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уралдаанд ОУУБИС-ийн Солонгос хэлний боловсролын тэнхимийн 3-р курсийн оюутан Н.Үүрцайх амжилттай оролцож, шилдэг бүтээлээрээ “Тэргүүн байр” эзэлж, тэнхим болон их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөлөө.

Энэ амжилт нь оюутнуудын Солонгос хэл, соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэх сургалтын чанарыг бататгасан чухал үзүүлэлт боллоо.

Н.Үүрцайх оюутандаа цаашдын сурч боловсрох үйлст нь өндөр амжилт хүсье.