2025.11.20 АКАДЕМИЧ Б. РИНЧЕН – 120: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БА НОМЫН ҮЗЭСГЭЛЭН
  • By iuuadmin
  • 2025-11-20
  • No Comments

2025.11.20 АКАДЕМИЧ Б. РИНЧЕН – 120: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БА НОМЫН ҮЗЭСГЭЛЭН

Академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025.11.20 ны өдөр Архивын Ерөнхий газрын хурлын танхимд болж өндөрлөлөө.

Энэхүү хурлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Монгол Улсын үндэсний номын сан, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Олон улсын монгол судлалын холбоо, Олон Улсын Улаанбаатарын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.

Хурлын үеэр академич Ринчений тамгатай шавь, ОУУБИС-ийн Чингис хаан судлалын хүрээлэнгийн захирал, Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Б. Сумьяабаатар “Монгол бичиг шигээ босоогоороо үлдсэн миний багш” хэмээх сэдвээр сонирхолтой илтгэл тавьлаа.
Мөн академичийн гарын шавь, ОУУБИС-ийн профессор, Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор (Sc.D) Ц. Шагдарсүрэн “Академич Ринчен ‘Эмгэн сойвон’ тууриа хэрхэн бичсэн тухай” илтгэлээрээ хуралд оролцов. Илтгэлийг охин, эрдэмтэн Ш. Эгшиг уншиж олон нийтэд танилцууллаа.
Академич Б. Ринчений мэндэлсэний 120 жилийн ойд зориулан архивын баримт, ном, эд өлгийн үнэт үзмэрүүдийг дэлгэн толилуулсан билээ.