ОУУБИС-ийн 29 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ	 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
  • By iuuadmin
  • 2025-06-13
  • No Comments

ОУУБИС-ийн 29 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн (ОУУБИС) 29 дэх удаагийн төгсөлтийн ёслол 2025 оны 6-р сарын 13-ны баасан гарагт Corporate Convention Centre-ийн 6 давхарт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Энэ удаагийн төгсөлтийн арга хэмжээ нь сургуулийнхаа 30 жилийн ойн баяртай давхцан зохион байгуулагдсан нь онцгой ач холбогдолтой болж, сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүд, зөвлөлийн тэргүүн, гадаад дотоодын хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.
Төгсөлтийн арга хэмжээний үеэр шилдэг төгсөгчөөр шалгарсан 30 оюутанд шагнал гардуулсан бөгөөд нийтдээ:
• Бакалаврын зэрэг – 259 оюутан
• Магистрын зэрэг – 109 оюутан
• Докторын зэрэг – 2 оюутан
дипломоо гардан авлаа.
ОУУБИС-ийн хамт олны зүгээс шинэ үеийн төгсөгчиддөө халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрийн замналд нь улам их амжилтыг хүсэн ерөөж байна.