ОУУБИС-ИЙН 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ОУУБИС-ийн 30 жилийн баярын хүндэтгэлийн арга хэмжээг 2025-06-12 өдөр Корпорэйт конвэншин центэр-т ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээнд ОУУБИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл, БНСУ-аас Монгол Улсад Суугаа элчин сайдын яам, Монгол Улсын их сургууль, Монгол улсын Шинжлэх ухааны академи, ОУУБИС-ийн үе үеийн бүх захирлууд гэр бүлийн хамт, ОУУБИС-д ажиллаж байсан нийт багш, ажилчид, төгссөн төгсөгчдийн төлөөлөл, ОУУБИС-ийн оюутны холбоо, Монгол улсын бусад их дээд сургуулийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцосон арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд ОУУБИС-ийн хүндэт доктор цолыг ОУУБИС-ийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулсан Ж.Ариунболд, Гүг Жүн Ёль нарт хүндэт доктор цолыг хадгалуулав. Мөн Монгол Улсын дээд боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Монгол улсын төрийн шагнал Алтан гадас одонгоор Хөрөнгө оруулагчдын тэргүүн И Сын тэг, мөн төрийн шагналаар ОУУБИС-ийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш, одоо ажиллаж байгаа багш, ажилчдыг шагнаж урамшуулав. Мөн уг арга хэмжээний үеэр ОУУБИС-ийн Алсын хараа, эрхэм зорилгыг тунхаглан ирэх 10 жилийн стратегийн зорилтыг Ректор Кан Юу Ёль танилцуулав. Мөн өдөр ОУУБИС-ийн 30 жилийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид , ОУУБИС-ийн үе үеийн болон одоо ажиллаж байгаа багш, ажилчидын хүндэтгэлийн зоогийн арга хэмжээ боллоо.




