• By iuuadmin
  • 2025-05-13
  • No Comments

"БАГШЛАХ ЭРХ" ОЛГОХ 2 ДАХЬ УДААГИЙН БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль “Багшлах эрх” олгох богино хугацааны сургалтыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад нийт 46 хүн хамрагдаж, сургалтаа амжилттай дүүргэн сертификатаа гардан авсан нь бидний хувьд бахархам үйл явдал боллоо. Уг сургалт нь нийгмийн хэрэгцээ болсон багшийн дутагдлыг нөхөх бодлого, үйл хэрэгт ОУУБИС идэвхтэй хувь нэмэр оруулж буй тод жишээ юм. Сургалтаа амжилттай дүүргэн төгссөн бүх багш нартаа ирээдүйн боловсролын салбар дахь үйлсэд нь өндөр амжилт хүсье.